Итэмжлэл, Нотариатын үйлчилгээ
2022-11-30
Цахим нотариатын системийг нэвтрүүлж, итгэмжлэлийг цахимаар хянаж байна
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн Та https://e.notary.mn/consul/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, дараах зааврын дагуу итгэмжлэлээ боловсруулж, тус Ерөнхий консулын газраар хянуулсны үндсэнд биечлэн ирж, итгэмжлэлдээ гарын үсэг зуран баталгаажуулах, эсвэл гарын үсэг зурсан итгэмжлэлээ шуудангаар илгээж, баталгаажуулах боломж бүрдэх юм.
Дипломат төлөөлөгчийн газруудад нэвтрүүлж буй уг цахим нотариатын системийн хөгжүүлэлт хийгдсээр байгаа бөгөөд одоогоор туршилтын шатандаа яваа болохыг анхаарна уу.
Систем ашиглахтай холбоотой асууж, лавлах зүйлээ тус КГ-ын утас /15734851884/-аар тодруулах боломжтой.
Жич: Системийн хөгжүүлэлтийг 2022 онд багтаан хийж дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд системийг бүрэн нэвтрүүлсний дараагаар тус ЭСЯ уламжлалт хэлбэрээр үйлдсэн итгэмжлэл бус зөвхөн уг системээр үйлдэгдсэн итгэмжлэлийг хүлээн авахыг анхаарна уу.