Хятад нь 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхтэй улс юм.
Эртний үе:
- Хятадад анх домгийн Шя улс (ойролцоогоор МЭӨ 2070-1600) онд бүрэлдсэн ба хагас домгийн шинжтэй Шан улс (ойролцоогоор МЭӨ 1600-1046) оршиж байсан.
- Баруун, Зүүн Жоу улс (МЭӨ 1046-771) - Зэс урлалын үе.
- Хавар, Намар (МЭӨ 770-476) ба Байлдаант улсын үе (МЭӨ 475-221) - Чи, Чу, Вэй, Янь, Хань, Жао, Чинь зэрэг 7 улс үлдсэнийг "Долоон хүчирхэг" гэдэг байжээ. Энэ үед Хятадын уламжлалт гүн ухааны сэтгэгчид төрөн гарсан (Күнз, Лаоз). Цагаан хэрмийг барьж эхэлсэн.
Хаант засаглалын эрин үе:
- Чинь гүрэн (МЭӨ 221-206) - Чин Шихуан 6 улсыг нэгтгэн Чинь улсыг байгуулсан нь анхны нэгдсэн улс болов. Цагаан хэрмийг гүйцээж барив.
- Хань гүрэн (МЭӨ 206-220 ) – МЭӨ 198 онд Хүннү гүрэнтэй хилийн гэрээ байгуулж байсан. Цаас хийх аргыг нээсэн.
- 3 улсын үе (221-280) - Вей, Шү, У Гурван хаант улсын тэмцэл Вэй улсыг залгамжилсан Жинь (280-316) улсын ялалтаар төгсчээ. Энэ үед Хятад ёс төдий нэгдэлд хүрсэн боловч зөрчил тэмцэл, төрийн эргэлт үргэлжилсээр байсан нь хойд, өмнөд хоёр хэсэгт хуваагдан, түүхэнд Умарын ба Өмнөдийн улс (316-589) гэж нэрлэгджээ.
- Сүй (581-618) - Төрийн албаны шалгалтын систем үүссэн ба хамгийн богино хугацаат төр улс юм.
- Тан (618-907) - Улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон талаар хөгжлийн оргилд хүрсэн үе. Алдарт Дү Фү ба Ли Бай яруу найрагчид төрөн гарчээ.
- 5 төр 10 улс (907-960) - Тархай бутархай үе
- Сүн (960-1279) - Дарь болон хэвлэх технологийг нээв.
- Юань (1271-1368) - Монголын байлдан дагууллын үе. 1280 онд Хятад орныг бүхэлд нь эзэлсэн. Цаасан мөнгийг анх хэрэглээнд нэвтрүүлсэн.
- Мин (1368-1644) - Хятад тариачин Жу Юаньжаны удирдсан анхны тариачдын улаан армын бослого Юань гүрнийг унагааж, улмаар Мин гүрэн байгуулагдав. Гадаад худалдаа сайн хөгжсөн.
Орчин үе (1911-1949):
- Хятадад хөрөнгөтний ардчилсан хувьсгал ялснаар 1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Дундад иргэн улс байгуулагдаж, Сунь Ятсэн түр Ерөнхийлөгч болов.
- 1921 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хятадын Коммунист нам байгуулагдсан.
- 1937-1945 Японы эсрэг дайнд Гоминдан болон Коммунист нам нэгдэн оролцов.
Одоо үе:
- 1949 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ байгуулагдав. 1966-1976 онд соёлын хувьсгал болов. 1978 онд хуралдсан 11 дэх удаагийн ХКН-ын Төв хорооны 3 дугаар бүгд хурлаас эдийн засгийн шинэчлэлт хийж, гадаадад нээлттэй бодлого баримтлах шийдвэр гаргав. 1971 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнчлэлээ сэргээв.
- 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хонконгийг Англиас эргүүлэн авч, засаг захиргааны онцгой бүс болгов. 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Португалиас Макаог эргүүлэн авч, засаг захиргааны онцгой бүс болгов.
- 2012 онд болсон ХКН-ын 18 дугаар Их хурлаар Си Жиньпин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. 2013 онд болсон 12 дахь удаагийн БХАТИХ-ын Анхдугаар чуулганаар Ши Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогдов.
|
Нутаг дэвсгэр
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Ази тивийн зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Эх газрын нийт талбай 9.6 сая ам дөрвөлжин километр. БНХАУ нутаг дэвсгэрийн хэмжээгээр Ази тивийн нийт газар нутгийн 21.9 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийд ОХУ, Канадын дараа гуравт ордог.
|
Хүн ам
2021
|
1.412 тэрбум хүн амтай. Үүнээс: хүн амд эзлэх хүйсийн харьцаа 100:105 /100 эрэгтэйд ноогдож буй эмэгтэйчүүдийн харьцаа/ 16-59 нас буюу хөдөлмөрийн идэвхтэй иргэд -62.5%, 60-64 насний иргэд -18.9%, 65-аас дээш настай иргэд-14.2% эзэлж байна. Хүн амын жилийн өсөлт 0.43%, дундаж наслалт 73.2.
56 үндэстэнтэй. Хань, монгол, хотон, төвд, уйгур, мяо, и, жуан, бү-и, солонгос, манж, дүн, яо, бай, тужя, хани, казак, дай, ли, лису, ва, шэ, гаошань, лагү, шүй, дүнсян, наши, жинпо, киргиз, тү, дагуур, мэлао, чян, булан, сала, маонан, гэлао, шивэй, ачан, пуми, тажик, нү, узбек, орос, эвенх, дэ-ан, бао-ан, ю-гү, жин, татаар, дүлүн, орчоон, хэжэ, мэньба, лүөба, жино эдгээр болно. 91.5 хувь нь хань, 8.5 хувь нь цөөнх үндэстэн. БНХАУ-д нийт 6.4 сая орчим монгол үндэстэн оршин амьдарч байна.
|
Шашин шүтлэг
|
Күнз, дао, будда, ислам
|
Нийслэл
|
Бээжин хот. 21 сая хүн амтай
|
Засаг захиргааны нэгж
|
Төвийн шууд харьяаны 4 хот, 5 өөртөө засах орон, 23 муж, 2 засаг захиргааны онцгой бүстэй.
|
Улсын бэлгэ тэмдэг
|
Төрийн далбаа: Улаан өнгөн дээр тшар өнгийн 5 одыг дүрсэлсэн байх ба хэмжээ нь 3:2 харьцаатай байдаг. Улаан өнгө нь хувьсгалыг бэлгэддэг.
Төрийн сүлд: БНХАУ-ын төрийн сүлдэнд төрийн далбаа, Тяньмэний индэр, араат хүрд, буудай тутаргын түрүүг дүрсэлсэн байдаг.
Төрийн дуулал: “Журамт цэргийн марш”-ийг 1935 онд Тянь Ханий шүлэг, Не Арын хөгжмөөр зохиожээ.
|
Алдартай зүйлс
|
Цагаан хэрэм, тулааны урлаг, шаазан эдлэл, хулсны баавгай, цай, Күнзийн суртал, Бээжин дуурь нь дэлхийд алдартай. Луужин, дарь, цаас, барын хэвлэлийг Хятадын 4 их нээлт хэмээдэг.
Дэлхий дахинаа нэрд гарсан алдартай хүмүүс:
- Сүнз (МЭӨ 544-496) – Хавар, Намар байлдаант улсын үеийн цэргийн жанжин, Хятадын эртний гүн ухаантан. Тэрбээр 30 мянган цэрэгтэй Ү улсын цэргийг удирдан өөрөөсөө 10 дахин олон тооны цэрэгтэй Чү улсын цэргийг ялж түүхэнд нэрээ үлдээжээ. Түүний "Дайтахуйн ухаан" ном нь одоогоор мэдэгдээд буй цэрэг дайны онолын тухай хамгийн эртний бүтээл юм. Сүнз дайнд ялалт байгуулах зангилаа бол оюун ухаан, мэдээ мэдээлэл гэж үзсэн.
- Күнз (МЭӨ 551‐479) - Хятадын эртний гүн ухаантан, их сэтгэгч, Күнзийн суртлыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч юм. МЭӨ 551 онд Хавар, Намар улсын үеийн Лү хэмээх улсын Чюй Фү хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чюй Фү хотод язгууртны гэр бүлд төрсөн. Күнз хүн бүр боловсрол хүртэх тэгш эрхтэй гэж тунхагласан анхны хятад хүн юм.
- Лаоз (МЭӨ 600-470) - Хятадын эртний гүн ухаантан, их сэтгэгч, Даоизм буюу бомбын сургаалыг номлосон. МЭӨ 600 онд Хавар, Намар улсын үеийн Жоу улс буюу өнөөгийн Хөнань мужид төрсөн. Түүний ”Энгийн” байх тухай үзэл нь хятад хүмүүсийн сэтгэлгээнд гүнзгий нөлөөлсөн ба Лаозын гүн ухааныг ёс зүй гэсэн үгээр хураангуйлдаг.
- Чин Шихуан (МЭӨ 259-МЭ210) - Чин Жуаншиан вангийн хүү. Хятадын анхны хаан болсон тэрээр 13 насандаа хаан ширээнд суужээ. Хаан ширээнд сууснаас хойш 39 насандаа 6 улсыг нэгтгэн Чин улсыг байгуулсан.
- Сүнь Ятсэн (1866.11.12-1925.03.12) - Хятадын Гуандун мужийн Шяншань сяньд төрсөн. Хятадын хөрөнгөтний ардчилсан хувьсгалын удирдагч, Гоминдан намыг үүсгэн байгуулагч, Дундад Иргэн улсын анхны Ерөнхийлөгч.
- Мао Зэдун (1893.12.26-1976.9.9) - Хятадын ард түмний удирдагч, Хятадын коммунист хувьсгалын удирдагч, ХКН, ХАЧА, БНХАУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, улс төрийн зүтгэлтэн. 1949-1976 онд нас барах хүртлээ Хятадын нам, төрийг удирдсан.
- Жоу Эньлай (1989.03.05-1976.01.08) - Хятад коммунист хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч. ХКН, БНХАУ-ын удирдагчдын нэг, ХАЧА-ийн үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг. Хятадын хувьсгалын үед хувьсгалын нэгдмэл фронтыг байгуулж, БНХАУ-ыг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан.
- Дэн Сяопин (1904.08.22-1997.02.19) - Хятадын Сычуань мужийн Гуан-аньд төрсөн. ХКН-ын хоёр дахь үеийн гол удирдагч, ХКН, ХАЧА, БНХАУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, улс төрийн зүтгэлтэн, дипломатч. Хятадын орчин үеийн социалист өөрчлөлт шинэчлэлт, Хятадын хөгжлийн архитектурч, Дэн Сяопиний онолыг үндэслэгч. Хятадад өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэн.
- Жак Ма (Ма Юнь) - 1964.09.10-нд Жөжян мужийн Ханжоу хотод төрсөн.Алибаба группийн үүсгэн байгуулагч. Жак Ма 2003 оноос эхлэн Алибаба, Таобао, Жы Фү Бао, Алимама, Тяньмао, Итаован, Алиюнь зэрэг дотоодын цахим худалдааны алдартай брэндүүдийг үүсгэн байгуулсан. Алибаба групп Alibaba.com, taobao.com зэрэг цахим хуудасны сайтаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, өдгөө Хятад улсын интернэт худалдааны 80 хувийг эзэлж байна.
- Жаки Чан (Чэн Лун) - 1954.04.07-нд Хонконгод мэндэлсэн бөгөөд жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин юм.
|
Үндэсний уламжлалт баяр
|
- БНХАУ тунхагласны баяр - 10 дугаар сарын 1.
- Хаврын баяр (Цагаан сар) - Билгийн тооллын 1 сарын 1.
- Еэвэн сарын баяр - Билгийн тооллын 8 сарын 15. Энэ өдөр гэр бүлээрээ ширээ тойрон сууж, шинэхэн алим жимс, еэвэн тэргүүтнийг зооглон тэргэл сарыг тольддог уламжлалтай.
- Ханш нээх өдөр - 4 сарын 4-6. Хятад хүмүүс өвөг дээдсээ тахиж, булш бунхныг нь эргэдэг заншилтай.
- 5 сарын 5 баяр (Дуань Ү) - Билгийн тооллын 5 сарын 5. Энэ өдөр хүмүүс навчинд боосон будаа буюу зунз хэмээх хоол иддэг. Зарим газар луут завины уралдаан болно. Иймээс мөн Луут завины баяр гэлцдэг.
- Өвлийн туйл баяр - 12 сарын 22/23. Энэ өдөр хойд нутгийнхан банш, урд нутгийнхан гоймон идэж хамгийн богино өдөр урт шөнийг үддэг байна.
|
УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО
|
Төрийн байгуулал
|
Бүгд найрамдах
|
Төрийн тэргүүн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин
|
Засгийн газрын тэргүүн
|
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян
|
Парламентын удирдлага
|
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу
|
Гадаад хэргийн сайд:
|
Ван И
|
Хууль тогтоох засаглал:
|
- Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага юм. 3000 хүртэл төлөөлөгчидтэй ба 5 жилийн хугацаагаар сонгогддог, хууль тогтоож, улс орны амьдралтай холбогдсон чухал асуудлуудаар шийдвэр гаргадаг.
- Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл нь эх оронч нэгдсэн фронтын байгууллага. Улс төрийн асуудлаар зөвлөлдөх хэлбэр бөгөөд үндэсний хороо болон орон нутгийн салбар хороодоос бүрддэг.
|
Гүйцэтгэх засаглал:
|
- Төрийн зөвлөл нь БНХАУ-ын гүйцэтгэх засаглалын дээд байгууллага юм. Үндсэн хууль болон бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргах, БХАТИХ, түүний Байнгын Хороонд төлөвлөгөө, төсөл боловсруулан оруулах, төрийн гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаа, улс орны дотоод, гадаад ажил албыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн үүрэгтэй.
|
Шүүх
|
- Хууль сахиулах тогтолцоо нь мөрдөн байцаах, шүүн таслах, прокурорын хяналтын гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Нийгмийн аюулаас хамгаалах болон цагдаагийн байгууллага нь мөрдөн байцаах, Ардын шүүх нь шүүн таслах, Ардын Прокурорын газар нь прокурорын хяналт тавих үйл ажиллагааг тус тус эрхэлдэг.
- БНХАУ-ын Ардын дээд шүүх бол төрийн таслан шийтгэх дээд байгууллага бөгөөд БХАТИХ болон түүний Байнгын Хорооны өмнө хариуцлага хүлээж, орон нутгийн ба тусгай шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавина.
- БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар нь БНХАУ-д хуулийн хяналтыг эрхэлдэг. Орон нутгийн Ардын прокурорын газруудыг тухайн шатны Ардын төлөөлөгчдийн хурал, түүний Байнгын Хорооноос байгуулдаг.
|
Улс төрийн гол намууд:
|
Хятадын Коммунист Нам БНХАУ-ын цорын ганц эрх баригч улс төрийн хүчин юм. Хятадын Коммунист Намаас гадна ардчилсан 8 нам (Гоминданы хувьсгалт хороо, Хятадын Ардчилсан холбоо, Хятадын Үндэсний ардчилсан байгуулалтын холбоо, Хятадад Ардчиллыг хөгжүүлэхэд туслах нийгэмлэг, Хятадын Ажилчин, тариачны ардчилсан нам, Хятадын Шударга ёсны нам, Есдүгээр сарын 3-ны нийгэмлэг, Тайваний ардчилсан өөрөө удирдах холбоо) байдаг. Эдгээр нам нь зохион байгуулалтын хувьд бие дааж, Үндсэн Хуулийн тогтоосон хүрээ хэмжээнд улс төрийн эрх чөлөө, зохион байгуулалтын бие даасан, хуулийн тэгш эрх зэрэг эрх эдэлдэг, төрийн эрх барихгүй.
|
ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
|
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 он
|
17.2 их наяд доллар = 114.3 их наяд юань
|
ДНБ-ний өсөлт
|
Он
|
2017
|
2018
|
2019
|
2020
|
2021
|
Өсөлтийн хувь
|
6.9
|
6.75
|
6.15
|
2.3
|
8.1
|
|
Аж үйлдвэр 2021 он
|
Аж үйлдвэрийн салбар – 37.2 их наяд юань – 9.6% өсөв
Уул уурхай – 5.3% өсөв
Боловсруулах салбар – 9.8% өсөв
Цахилгаан, дулаан, хий, усан хангамжийн үйлдвэрлэл – 11.4 % өсөв
|
Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2021 он
|
12.764 ам.доллар
|
Дундаж цалин 2021 он
|
|
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2021 он
|
|
Хөдөлмөр эрхлэлт 2021 он
|
- Хот суурин газарт – 467.73 сая хүн (нийт хөдөлмөр эрхлэгчдийн 62.7%)
- Орон нутагт – 278.79 сая хүн хөдөлмөр эрхэлж байна.
|
Эдийн засгийн гол салбарууд
|
2021 он
|
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуйн салбар
|
Аж үйлдвэрийн салбар
|
Бөөний болон жижиглэнгийн худалдаа
|
ДНБ-д эзлэх хувь
|
7.6
|
32.6
|
9.7
|
|
Ядуурлын түвшин 2021 он
|
Хятад Улс хөдөө тосгоны 98.9 сая оршин суугч, 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас гаргасан байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс ядууралтай тэмцэхэд 1.6 их наяд орчим иен /246 тэрбум орчим ам.доллар/ зарцуулжээ.
|
Инфляцийн түвшин 2021 он
|
0.9%
|
Ажилгүйдлийн түвшин 2021 он
|
- Улсын хэмжээнд - 5.1%
- Хот суурин газарт – 3.96%
-
|
Хөрөнгө оруулалт 2021 он
|
Хөрөнгө оруулалт – 55.2 их наяд юань – 4.9% өсөв
|
Гадаад худалдаа
|
Гадаад худалдааны нийт эргэлт: 6.05 их наяд доллар – 21.4% өсөв. Гадаад худалдааны тэнцэл 4.3 их наяд юань
- Экспорт: 3.3 их наяд доллар, 2020 оноос 21.2% өссөн
- Импорт: 2.7 их наяд доллар, 2020 оноос 21.5% өссөн
|
Мөнгөний нэгж, ханш:
|
Төгрөгтэй харьцах ханш – 1 юань = 468.2 төгрөг
Долартай харьцах ханш-6.74
|