images

БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы ХЯНГАН, ХӨЛӨНБУЙР, МАНЖУУР ХОТЫН ГАДААД ХЭРГИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээ, мэдээлэл

2026-06-29

45

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суугаа Консулын газрын санаачилгаар аймгийн Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймгийн Гадаад хэргийн албаны төлөөлөгчидтэй албан уулзалт зохион байгууллаа.

Талууд хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар санал солилцож, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, боловсрол, нийгмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал нэгдэв.

Мөн харилцан айлчлал, туршлага солилцоог тогтмолжуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.