Хүннү Эйр ХХК-ийн Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэг нээлтээ хийлээ
Хүннү Эйр ХХК-ийн Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэгийн нээлтийн нарга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод суугаа Консулын газрын Дэд консул Л.Базарсад оролцов.
Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэг дахин сэргэсэн нь Монгол, Хятадын хоорондын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү нислэг нь хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөс гадна бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, соёлын солилцоог өргөжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.
Арга хэмжээнд орон нутгийн удирдлага, нисэх буудал, агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэг ийнхүү дахин сэргэсэн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм

