images

Хамтын ажиллагааг өргөжүүлэх 2026 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Мэдээ, мэдээлэл

2026-04-13

158

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод суугаа Консулын газрын хамт олон харьяа тойргийн Манжуур хотын ГХА, Худалдааны газар, Аялал жуулчлал зэрэг газруудтай уулзалт хийж 2025 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэж 2026 онд хамтран хэрэгжүүлэх ажлын саналуудаа хэлэлцэв.

Уулзалтын үеэр орон нутгийн харилцааг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, онцгой байдлын албадын хамтын ажиллагаа, хууль эрх зүй, боомтын хөгжил, худалдааны чөлөөт бүс, соёл урлаг, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөг гаргалаа.