Манжуур хотын Улаан загалмай нийгэмлэгээс Дорнод аймагт учирсан байгалийн цаг зуурын хүнд нөхөцлийг даван туулах, зуд болон түймрийн гамшигт нэрвэгдсэн малчин өрхөд зориулсан эд материалын буцалтгүй тусламж үзүүллээ
Манжуур хотын Улаан загалмай нийгэмлэгээс Дорнод аймагт учирсан байгалийн цаг зуурын хүнд нөхөцлийг даван туулах, зуд болон түймрийн гамшигт нэрвэгдсэн малчин өрхөд зориулсан эд материалын буцалтгүй тусламж үзүүллээ.
Майхан, зөөврийн ор, хөнжил гудас, дулаан хувцас зэрэг тодорхой үнэ өртөг бүхий буцалтгүй тусламжийн эд зүйлсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Манжуур хотын Улаан загалмай нийгэмлэгийн байранд зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Манжуур хотын АЗГ-ын Гадаад хэргийн албан дэд дарга, хатагтай Фан Бө, хэлтсийн дарга Сайнаа, Манжуур хотын УЗН-ийн дарга Мөн Цинхуй, Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн Зүүн бүсийн тэргүүн Ганболд, Монгол Улсаас Манжуур хотод суугаа Консулын газрын Дэд консул Л.Базарсад нар болон хоёр талын УЗН-ийн ажилтнууд оролцов.
Тусламжийн барааг хүлээн авах арга хэмжээний үеэр Дорнод аймгийн УЗН-ийн дарга Н.Ганболд Манжуур хотын УЗН-ийн зүгээс монголын зүүн бүсийн малчин ард иргэдэд байнга тусалж, дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, шаардлагатай үед монголын талаас боломжит хэлбэрээр тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Дэд Консул Л.Базарсад Манжуур хотын УЗН-ээс өгч буй буцалтгүй тусламжид талархал илэрхийлж, энэхүү тусламж нь хоёр талын ард иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцаанд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Манжуур хотын УЗН-ийн дарга Мөн Циньхуй хоёр талын хил залгаа орон нутгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэг илэрхийлэл болсон байгалийн гамшгийг даван туулахад зориулан Дорнод аймгийн малчин өрхөд эд материалын буцалтгүй тусламж илгээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн цаашид хоёр талын УЗН-ын шугамаар байнга харилцаатай ажиллаж, харилцан туслалцах арга хэмжээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэв.