Монгол–Хятадын хамтын ажиллагааны анхдугаар хурал ӨМӨЗО-ны Бугат хотодзохион байгуулагдлаа
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод суугаа Консулын газрын хамт олон 2026 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ӨМӨЗО-ны Бугат хот, Ханги-Мандал боомт-д ажиллаж байна.

Томилолтын хүрээнд “Монгол–Хятадын боомтын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2026 оны анхдугаар хурал”-д оролцож, хоёр талын боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хил орчмын бүс нутгийн хөгжлийг дэмжих асуудлуудаар санал солилцлоо.
Мөн тээвэр, логистикийн уялдааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, орон нутгийн түвшний хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилгуудыг хэлэлцэв.
Уг ажлын хэсгийн хурал нь Монгол, Хятадын орон нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болж байна.