МОНГОЛ - ХЯТАД – ОРОС ГУРВАН УЛСЫН СЭЭР НУГАЛАХ ТЭМЦЭЭН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ӨМӨЗО-ы Манжуур хотод 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монголын уламжлалт өв соёлын сээр нугалах наадгай амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд ОХУ-ын Буриад улсаас 80, Монгол Улсаас 18 (нэг эмэгтэй тамирчин), Өвөрмонголоос 50 гаруй тамирчин оролцож, нийт 150 гаруй баг тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнд Монгол туургатны сээр цохих нэгдсэн холбооны Ерөнхий менежер Б.Цэдэвдорж ахлагчтай Монголын баг амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүллээ. Тухайлбал:
-
3-р байр – “Аравт интертаймент” клубын тамирчин С.Бадамдорж,
-
8-р байр – “Гүртэн” клубын тамирчин Б.Базарсад,
-
12-р байр – “Гүртэн” клубын тамирчин Б.Цэвэлдорж,
-
13-р байр – “Есөн өрлөг” клубын тамирчин М.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарсан байна.
Энэхүү наадам нь Монгол туургатны уламжлалт өв соёлыг сурталчлах, улс орнуудын тамирчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Дараагийн олон улсын тэмцээн ОХУ-ын Буриад улсад 2026 оны 2 дугаар сард зохион байгуулагдахаар товлогдсон бөгөөд манай тамирчид уг тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа идэвхтэй хангаж байна.