Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Сүүлийн үед “Үзэсгэлэн худалдаа” нэрийн дор БНХАУ-ын ӨМӨЗО-ы зарим хот суурин газар, тухайлбал, Хайлаар хот, Шилийн хот, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн болон Баруун хошуудад албан бус байдлаар зохион байгуулагдсан зарим арга хэмжээнд Оролцогчид санхүү, эд хөрөнгөө алдах, эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирох, бусдын хууль бус дарамт шахалтад өртөх тохиолдлууд гарсан тухай гомдол, мэдээлэл ирж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд Та бүхэн аливаа үзэсгэлэн, худалдаа, арга хэмжээнд оролцох, хамтран ажиллахдаа тухайн арга хэмжээний албан ёсны зохион байгуулагч талыг сайтар судалж, хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр ажлын байрны нөхцөл, ажиллах хугацаа, байр талбайн түрээсийн хэмжээ, бусад гарах зардал, аюулгүй ажиллах баталгаа хангагдсан эсэх зэрэг хууль эрхзүйн орчныг тодорхой тусгасан Гэрээ байгуулсан нөхцөлд хамтран ажиллахыг анхааруулж байна.
Хэрэв аливаа үзэсгэлэн худалдааны талаар уг арга хэмжээг зохион байгуулж буй хот, суурин газрын Засаг захиргааны холбогдох байгууллагаас урьдчилан тодруулга авахыг хүсвэл бид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна.
Манжуур хотод суугаа Консулын газар