Цаа бугын аж ахуй, цаатан иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр туршлага судлах ажлыг зохион байгуулахад дэмжиж үзүүлж ажиллав.
Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын түвшнийг сайжруулах Үндэсний зөвлөлийн гишүүн Р.Мөнхбат болон Хөвсгөл аймгийн төлөөлөл БНХАУ-ын Манжуур хот, Генхэ хот, Аологуяа сууринд туршлага судлах ажлыг зохион байгууллаа.
Тус бүрэлдэхүүнд Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын дарга Я.Эрхэмбаяр, Рэнчинлхүмбэ сумын “Хоймор нутгийн хишиг” дундын хоршооны дарга Х.Мөнх-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ сумын “Тайгын жуулчин” ХХК-ийн захирал Д.Отгонбаяр нар багтсан юм.
Туршлага судлах аяллын хүрээнд цаа бугын аж ахуйн менежмент, уламжлалт маллагаа, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх боломж, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх сайн туршлагуудтай танилцаж, Монгол Улсад нутагшуулах боломжийг судлах зорилготой юм.
