“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн 2025 оны 12 дугаар сарын 20–27-ны өдрүүдэд Манжуур хотод болж байна
ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын 22 дахь удаагийн Цас, мөсний баярын хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн 2025 оны 12 дугаар сарын 20–27-ны өдрүүдэд Манжуур хотод болж байна. Үзэсгэлэнгийн үеэр “Уран хайч шаглаа” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлал, бүтээгдэхүүний танилцуулга павильонд Монгол Улсаас Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа зочлон танилцлаа. Тус павильонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлч сэтгэлгээ, ур ухаан шингэн бүтээгдсэн үндэсний хувцас, гар урлал, гоёл чимэглэлийн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн олон улсын зочид, төлөөлөгчид, оролцогчдын зүгээс өндөр үнэлгээ авч байна.