images

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод зохион байгуулагдаж буй 22 дахь удаагийн Цас, мөсний баяр

Мэдээ, мэдээлэл

2025-12-19

35

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод зохион байгуулагдаж буй 22 дахь удаагийн Цас, мөсний баярын хүрээнд болсон БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалтад Монгол Улсаас Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, НАЖГ мөн Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр Консул Г.Золзаяа:

“Мөнхийн хөрш манай гурван улсын харилцан ашигтай, стратегийн түншлэлийн харилцаа нь дэлхийд энх тайвнаар зэрэгцэн оршихын тод жишээ билээ” хэмээн онцлон тэмдэглэснийг уулзалтад оролцогчид сайшаан хүлээн авч, уг уулзалтын ач холбогдол, агуулгыг илтгэсэн чухал байр суурь хэмээн тодотголоо.

Энэхүү уулзалт нь гурван улсын бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.