images

Консул Г.Золзаяа Дорнод аймагт ажиллах үеэрээ Шинь Шинь ХХК-ний гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Мэдээ, мэдээлэл

2025-09-30

107

2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа Дорнод аймагт томилолтоор ажиллах хугацаандаа БНХАУ-ын төрийн өмчит “Шинь Шинь” ХХК-ийн гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа болон олон улсын стандартуудыг хэрэгжүүлж буй явцтай танилцлаа.

Консулын газрын бүрэлдэхүүн болон Дорнод аймгийн төлөөллийг тус уурхайн ТУЗ-ийн дарга Гон Минг Шанг, Ерөнхий захирал Дай Ши Ву, Чойбалсан хот дахь төлөөлөгчийн газрын захирал С.Ариунжаргал нар хүлээн авч уулзав.

Айлын талаас Монгол Улс, ОХУ-ын төмөр замын хилээр уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх нь өртөг өндөртэй учир хуурай замын боомтоор гаргах саналыг гаргав. Дорнод аймгийн удирдлагын зүгээс уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх талаар тус аймгийн авто тээврийн газрын дарга Э.Мөнхтөр танилцуулав.