images

Харьяа тойргийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийлээ

Мэдээ, мэдээлэл

2025-10-01

121

Харьяа тойргийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны боломж, шийдвэрлэх гарцын талаар санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, АИТХ-ын дарга Г.Цолмон, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч хурандаа Б.Гантөмөр, Хилийн цэргийн штабын дарга Ц.Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа П.Мөнхбаяр, Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Гэрэлт-Од, Дорнод аймгийн АТҮТ-ийн дарга Энхтөр, ЖДҮ-ийг дэмжих газрын дарга Т.Чимгээ, Хөдөлмөр, бичил бизнесийг дэмжих төвийн дарга Д.Мөнхтуяа нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүллээ.