images

Монгол Улсын шинэхэн иргэнд төрсний гэрчилгээ, буцах үнэмлэхийг гардууллаа

Мэдээ, мэдээлэл

2025-09-17

57

Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа, Дэд консул Ж.Дашням болон жолооч Ц.Энхцог нар консулын тойрогт хамаарах Алтан эмээл хошуунд аяллаар явахдаа амаржсан эхийг эргэж, Монгол Улсын шинэхэн иргэнд төрсний гэрчилгээ, буцах үнэмлэхийг биечлэн гардууллаа. Консул Г.Золзаяа: “Монгол Улсын хамгийн эрхэм үнэт зүйл, жинхэнэ баялаг бол Монгол хүн юм. Манай консулын тойрогт мэндэлсэн бяцхан иргэндээ, түүний эцэг эх, гэр бүлийнхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэрэл хайраар дүүрэн, эрхэм сайхан хүн болон өсөж, эх орондоо их үйлс бүтээх эрдэм төгс иргэн болоорой” хэмээн Монгол Улсын төрсний гэрчилгээг гардууллаа.