images

“Монгол-Хятадын экспо” тав дахь удаагийн үйл ажиллагаа

Мэдээ, мэдээлэл

2025-09-01

42

“Монгол-Хятадын экспо” тав дахь удаагийн үйл ажиллагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү экспо нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой төдийгүй хоёр талын худалдааны нийт хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх бодит алхам юм. ХХААХҮЯ бэлтгэл ажлыг хариуцаж байгаа бөгөөд эдийн засаг, худалдааны форум, хэлэлцээр, хүмүүнлэгийн солилцоо, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулна. Үүнд манай улсаас гадна Казахстан, Киргиз зэрэг таван улс, мөн БНХАУ-ын зарим муж, бүс нутгийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.

Энэ үеэр “Монгол дүр төрхийн үзэсгэлэн” нэртэй ажиллуулж, үндэсний онцлог, соёл, уламжлалыг харуулсан үзүүлэн болон 350 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.