Манжуур хотод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой мэдээлэл.
1. Манжуур хотод хувь хүн, аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний газар нээхийн тулд бүрдүүлэх материал:
- Үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн гэрээ эсхүл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
Тайлбар:Гадаадын иргэн шууд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Заавал хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгуулсан байх шаардлагатай тул эхний ээлжид компанийн бүртгэлийг хийх шаардлагатай.
______________________________________________________________________________________________________________________________________________________
2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж (ААН) байгуулахад бүрдүүлэх бичиг баримт(хялбаршуулсан жагсаалт:
- Компанийн бүртгүүлэх өргөдөл /системд оруулах/Үүнийг системээс шууд татаж аваад бөглөж оруулах боломжтой;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр (бүх хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байх);
- Компанийн дүрэм (бүх хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байх);
- Хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон холбогдох хавсралтууд;
- Хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэх, паспортын хуулбар;
- Хуулийн этгээдээр хөрөнгө оруулж буй тохиолдолд тухайн компанийн гэрчилгээ, дүрэм, төлөөлөгчийн итгэмжлэл, холбогдох баримт бичгүүдийг улсын баталгаажуулалт /Апостиль/ гэрчилгээгээр баталгаажуулсан эх хувийг, орчуулгын хавсаргах
- Үйл ажиллагаа явуулах байрны гэрээ (түрээсийн гэрээ эсвэл үл хөдлөхийн өмчлөлтэй холбоотой баримт);
______________________________________________________________________________________________________________________________________________________
3. Компани байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах үйл явц дараах дарааллаар явагдана:
ӨМӨЗО-ны Зах зээлийн хяналт, зохицуулалтын газрын Нэгдсэн үйлчилгээний танхимд хандана
“Хувь хүний асуудал эрхлэх” цонхонд бүртгүүлэх хүсэлтээ гаргана;
ААН-ийн оноосон нэр болон компанийн хэлбэрийг сонгож нэр бүртгүүлнэ;
Компанийг бүртгүүлэх(онлайнаар болон танхимаар материал бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой;
Хүсэлт болон хавсаргасан материалуудыг шалгаж хүлээн авсны дараа Улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлнэ;
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /гэрчилгээ/ олгогдоно;
__________________________________________________________________________________
Дээрх мэдээлэл нь урьдчилсан төлөвлөлт, шийдвэр гаргалтад тань тус болно гэж найдаж байна. Бид холбогдох байгууллагатай харилцах, мэдээлэл авах, бүрдүүлэх үйл явцад хамтран ажиллахад бэлэн байна.
Хүндэтгэсэн,
Монгол Улсаас Манжуур хотод суугаа Консулын газар