images

БНХАУ дахь ДТГ-ын тэргүүн нарын зөвлөлдөх уулзалт болов

Мэдээ, мэдээлэл

2023-10-18

136

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын зөвлөлдөх уулзалт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин дэх Элчин сайдын яаманд болов.Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд зохион байгуулж, Элчин сайд Т.Бадрал, Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, Хонгконг ЗЗОБ-д суугаа Ерөнхий консул Хулан, Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл нар болон Бээжин дэх ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтнууд оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг ДТГ-ын тэргүүнүүдтэй уулзан үүрэг, чиглэл өгөв.