2023 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Консул Я.Ганбаатар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ажиллав.
2023 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Консул Я.Ганбаатар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ажиллав. Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй аймгийн удирдлага болон холбогдох зарим байгууллага албадын төлөөлөлтэй уулзалт хийв. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Гадаад харилцааны алжилтан Т.Ариунсувд нар байлцав.
Уулзалтаар дараах 3 асуудлын талаар ярилцаж, санал солилцов. Үүнд: Монгол, Хятадын хилийн Сүмбэр-Аршаан боомтын үйл ажиллагааг 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр нээх асуудал, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, Дорнод аймагт хөрөнгө оруулалт хийж аж үйлдвэрийн паркийн төсөл хэрэгжүүлэх санал тавьсан БНХАУ-ын “Жункө зитуань” компанийн асуудал зэрэг болно.