Манжуур хотын танилцуулга
2022-11-18
Манжуур хотын тухай танилцуулга
БНХАУ-ын Манжуур хот нь Хөлөнбуйр аймгийн харьяа бөгөөд ӨМӨЗО-ны бие даасан засаг захиргааны нэгж хот юм. Түүнчлэн БНХАУ-ын хамгийн том хуурай замын тээврийн боомт хот, Хятадын Төрийн зөвлөлөөс шийдвэрлэсэн Хятадын чухал нээлттэй хэлбэрийн туршилтын бүс, хил орчмын аялал жуулчлалын туршилтын бүс, хил орчмын аялал жуулчлалын туршилтын бүс юм.
Манжуур хот нь баруун талаараа Монгол Улстай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг, БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт хот юм. Хотын нийт талбай нь 453 хав.дөр.км, 2018 оны байдлаар нийт 173371 өрхтэй, 270 мянга гаруй хүн амтай байна. Хятад, монгол, уйгур, солонгос, орос зэрэг 20 гаруй үндэстэн ястан оршин суудаг. Хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Хятад-Оросын хот хоорондын худалдааны бүс, “Дунху” бүс, Олон улсын логистик-үйлдвэрлэлийн парк, “Аоэржин” бүс зэрэг 5 менежментийн бүстэй. 1901 онд Алс Дорнодын төмөр замыг барьж байгуулах явцад оросоор “Манжуур” гэдэг болж, энэ нэрийг нь хятадаар “Маньжоули” гэх болсон. Манжуур хот бол 100 гаруй жилийн түүхтэй хилийн боомт хот бөгөөд Орос, Хятад, Монгол гурван “үндэстний өнгө төрхийг шингээсэн “Дорнын цонх” гэгдэх болсон. Бүс нутгийн ДНБ-ний статистикийн харвал, 2021 оны Манжуур хотын ДНБ 15.7 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6%-иар өссөн байна. Манжуур хот нь 3 жил дараалан “Бүх Хятадын соёлч боомт” алдар хүртэж, 6 удаа “Бүх Хятадын үлгэр жишээ хот”-оор шалгарч, Хятадын соёлч хот, Шинжлэх ухааны үлгэр жишээ хот болсон байна. Мөн улсын зэрэглэлийн эко бүс, CCTV-гээс шалгаруулсан Хятадын 10 шилдэг хотын нэг ажээ. 2019 оны 9 дүгээр сард Бүх Хятадын хэмжээний аялал жуулчлалын үлгэр жишээ хот болсон. Мөн 2019 онд Хятадын зүүн бүс нутгийн 100 хүчирхэг хот, сумын тоонд багтжээ. Хятадын аялал жуулчлалын сонирхолтой хот

Манжуур хот бол нэн өвөрмөц дүр төрхтэй, хилийн онцгой содон хот бөгөөд хэдийгээр Өвөр Монголын тал нутгийн зах хязгаарт, хүн ам шигүү суурьшсан их хотуудаас алс хол оршдог ч, сүүлийн жилүүдэд Хятадын хуурай газрын хамгийн том боомт хотын үүргийг хэрэгжүүлэх болжээ.
Энд орчин үеийн аялал жуулчлалын баялаг өнгө төрхийг олж харах бүрэн боломжтой. Арван хэдэн давхар байшинтай адил өндөртэй аварга том Матрёшка хүүхэлдэй, Хятадын хамгийн том Улсын хаалга, 100 гаруй жилийн туршид Орос, Европоос Хятадад орох эхний бөгөөд хамгийн том галт тэрэгний өртөө буудал, бас хотын аль ч гудамж, өргөн чөлөөнд хаа л бол хаа орос хүмүүс, үзэсгэлэнт орос бүсгүйчүүдтэй тааралдах болно. Манжуур хот нь багийн зэрэглэлийн 6 дүүрэгтэй, Дуншань, Даонань, Даобэй, Синьхуа, Аоэржин зэрэг 5 гудамжтай, Синькайхө хэмээх 1 дагуул тосгонтой.

Байгаль, газарзүйн орчин
Манжуур хот нь ӨМӨЗО-ны зүүн хойт үзүүрт оршдог, Зүүн талаараа Шинэ Барга хошуутай, өмнө ба баруун талаараа Шинэ Барга баруун хошуутай залгалдан оршдог. Хойд талаараа ОХУ-тай хил нийлдэг. ОХУ-тай залгадаг хилийн урт нь 101 км, түүнээс 12.7 км нь усан хил. Манжуур хот нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст эх газрын тал хээрийн сэрүүн уур амьсгалтай бүсэд оршдог. Цаг агаарын хувьд хагас хуурай уур амьсгалтай, өвлийн хүйтэн улирал урт, зуны дулаан улирал богино, хавар хуурай, салхи ихтэй, намар сэрүүн, цас эрт унадаг. Жилийн дундаж хэм нь 0.7%С, жилийн дундаж хур тунадасны хэмжээ 300 мм очим байна. 7-8 дугаар сард хур тунадасны ихэнх нь ордог.
Газрын гадарга
Манжуур хот нь Хөлөнбуйрын өндөрлөг тал нутаг ба Их Хянганы нурууны зүүн хойд үзүүрийг дамнан байрладаг. Газрын гадаргын хувьд тал хээр нутгийн бор, хар, хүрэн өнгөт шороотой, өнгөн хөрсний ургамлын бүрхэвч тачир, газар тариалан эрхлэхэд тохиромж бага, усны нөөц хангамж бага, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хотын төвийн өмнө хэсэгт өндөрлөг, уулархаг бол баруун хэсгээр тэгш тал газартай, зүүн талаараа намгархаг чийглэг нам дор газартай. Далайн түвшнээс дээш 545-634 м-ийн өндөрт оршдог. Газрын гүний ус ойрхон учраас зарим хэсэгтээ намгархаг хөрстэй. Манжуур хотын усны нөөцийн хувьд Хармөрөн голын сав хөндийн бүсэд оршдог тул усны нөөц хангалттай.
Томоохон нуур цөөрмүүд
Хөлөн нуур, Хар нуур Манжуур хотын баруун зүгт оршдог, гадагш урсгалгүй, гүний усаар тэтгэгддэг, давсархаг шорвог устай. Нийт 3.15 хав.дөр.км талбайтай. Ус хуримтлуулах талбай нь 1084.8 хав.дөр.км. Цагаан нуур, Манжуур хотын баруун зүгт оршдог, Далан-Олом голын савд багтдаг. Нийт 0.25 хав.дөр.км талбайтай. Ус хуримтлуулах талбай нь 35.18 хав.дөр.км. Борооны улиралд гадагш урсгалтай болж Манжуурын хойд голд цутгадаг.

Нэргүй нуур, Манжуур хотын баруун зүгт оршдог, Далан-Олом голын савд багтдаг. Нийт 0.48 хав.дөр.км талбайтай, ус хуримтлуулах талбай нь 89.96 хав.дөр.км. Борооны улиралд гадагш урсгалтай болж Манжуурын хойд голд цутгадаг. Хойд Бага нуур, Манжуур хотын хойд зүгт оршдог, нийт талбай нь 0.4 хав.дөр.км, ус хуримтлуулах талбай нь 276.4 хав.дөр.км. Далан-Олом голын савд багтдаг.
Гол мөрнүүд. Хайлаар гол. Хайлаар гол нь Манжуур хотын бүс дундуур 12 км урсдаг, Манжуур хотын Дунху дүүргийн хойд талд орих Абагайт уулын өмнө талд хүрээд хоёр салаалан их салаа нь Абагайт уулсын хормойгоор дүүн хойд зүг рүү эргэх бөгөөд түүнийг Өргүна гол гэдэг. Далан-Олом гол ба Шинкай гол. Хөлөн нуурын зүүн хойд хэсгээр урсаж Хөлөн нуурт цутгадаг, нийт урт нь 25 км. Билю дүүргийн Хуурай сайр гол нь Манжуур хотын баруун хэсэгт оршдог Хар нуурын орчимд оршдог. Хавар, зуны цагт устай болж Хөлөн нуурт цутгадаг. Байгалийн нөөц баялаг. Усны нөөц. Манжуур хотын усны нөөц сангийн ихэнх нь хотын зүүн бүсэд орших бөгөөд нийт 15 тжрбум 548 сая шоо метр/ үүнд Хөлөн нуурын тодорхой хэсэг багтана./ Тухайлбал, Хайлаар голын жилийн дундаж урсгал усны хэмжээ нь 3.04 тэрбум шоо метр, Өргүна голын савд багтдаг Хөлөн нуурын хэсгийн усны хэмжээ 13 тэрбум шоо метр, Шинкай голын усны хэмжээ 510 сая шоо метр. Жилийн нийт усны нөөц сан 1.1 сая шоо метр байна. Ургамлын нөөц. 1984 оны судалгаагаар, Манжуур хотын бүс нутагт байгальд зэрлэгээр ургадаг 57 зүйл, 202 дэд зүйл, 284 төрлийн ургамал байдаг. Үүнээс 275 төрөл нь хүнсэнд хэрэглэдэг ургамал, 420 төрлийн эмийн ургамалтай байна. Ан амьтны нөөц. Хөлөн нуур ба түүний эргэн тойрны тал нутагт 17 төрлийн, 241 зүйл усны шувуу, чоно, үнэг, тарвага, зурам, ирвэс, усны булга, минж, цагаан зээр, туулай, хүдэр зэрэг 6 төрлийн 35 зүйлийн зэрлэг амьтан оршдог. Хөлөн нуур, Дала-олом нуур, Хайлаар гол, Өргүна голд 30 төрлийн загас амьдардаг байна. Мөн дун, хавч, сам хорхой үрждэг. Уул уурхайн нөөц. 1996 он хүртэл явагдсан геологи хайгуулын ажлын дүнд хүрэн нүүрс, шохойн чулуу, шөрмөсөн чулуу, асбест, гантиг, боржин чулууны арвин нөөц тогтоогдсон. Жалайнуурын нүүрсний хотгорын нөөц нь 10.1 тэрбум тонн бөгөөд нүүрсний агууламжийн 4 давхаргатай, нүүрс олборлох 8 давхаргатай. Нүүрсний илчлэг нь 3800 кг/калори байна. Жилд дунджаар 18 сая.тонн нүүрс олборлодог. Мөн энэ хэсэгт гурван төрлийн хүдэрийн орд байдаг бөгөөд 25 жил олборлох боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Эдийн засаг. Манжуур боомт хот нь БНХАУ-ын гадаад худалдааны гол чухал гарцын нэг бөгөөд улсынхаа эдийн засгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлдэг байна. 1988 онд Манжуур хотыг БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын туршлагын бүс болгон зарласан.

1992 онд Хятадын Төрийн зөвлөлөөс Манжуур хотыг хил орчмын бүс нутгийн нээлттэй хот болгосноор өнөөдөр Япон, ОХУ, Польш, Унгар, Сингапур зэрэг дэлхийн 40 гаруй улс, бүс нутагтай худалдааны өргөн харилцаа тогтоосон. 2002 онд Манжуур, Шэньжэнь хоёр боомт нь улсын гол чухал бүтээн байгуулалт ба шилдэг хөгжилтэй хуурай газрын хоёр боомт хот гэгдэх болсон. 2010 онд Төрийн зөвлөлөөс Манжуур хотыг улсын чухал нээлттэй бодлогын туршлагын бүс болгон зарласан. 2015 онд “Торгон замын боомтын бүсүүдийг уялдуулан зохицуулах Манжуурын тунхаг”-ийг байгуулж баталсан байна. Манжуур хот нь газарзүйн байрлалын хувьд Зүүн хойд Азийн эдийн засгийн цагирагийн гол төвд оршдог төдийгүй, Ази-Европыг холбосон хуурай газрын стратегийн чухал, зангилаа цэг, олон улсын хамгийн хурдан нэвтрэх гарц бөгөөд үүгээрээ “Зүүн Азийн цонх” хэмээгдэх болсон, БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт юм. Хятад-Оросын нийт худалдааны 65% нь Манжуур боомтод ногдож байна. Тус боомт нь дотооддоо Зүүн хойд Хятадын 3 мужтай зэрэгцэн оршиж, Бөхайн бүс нутагтай холбогддог бөгөөд эдийн засгийн хувьд хамрах хүрээ өргөн уудам юм. Гадаадад ОХУ-ын Сибирийн төмөр замаар Европын Голланд улсын нийслэл Амстердамтай холбогддог бөгөөд энэ урт маршрутын дагуу ОХУ-ын хамгийн их хүн ам суурьшдаг, байгалийн баялаг асар ихтэй бүс нутгууд оршдог. Хятад-Орос-Монгол гурван улсын хамтын ажиллагаа, харилцаа, холбооны их идэвхжлийг дагалдан БНХАУ-ын хөгжил цэцэглэлт, Зүүн хойд, Баруун хойд Хятадын үсрэнгүй хөгжил ба “Бүс ба Зам”-ын стратеги бодлогын хэрэгжилтийн талбар болохын хувьд Манжуур хот нь Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн гол чухал цэг мөн. 2021 оны эдийн засгийн төлөв байдал. Бүс нутгийн ДНБ-ний статистикаас үзвэл, 2021 онд Манжуур хотын ДНБ 15.7 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6%-иар өссөн байна. Салбар бүрээр авч үзвэл, үндсэн аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 390 сая юань болж 4.9%-иар өссөн бөгөөд хоёрдогч үйлдвэрлэлийн нэмүү өртөг 4.92 тэрбум юань болж 4.6%-иар буурсан байна. Гуравдагч үйлдвэрлэлийн нэмүү өртөг 10.4 тэрбум юань болж 4%-иар тус тус өссөн байна. Бүтээн байгуулалт. 2020 ны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Манжуур хотод хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулах зөвшөөрөл олгосон. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Манжуур хот нь хөдөөгийн хотуудын шинэ тохижилтын бүтээн байгуулалтын жагсаалтад орсон байна.
Зам, тээвэр Агаарын тээвэр. Манжуур хотын Сизяо олон улсын нисэх онгоцны буудал нь дунд зэрэглэлийн нисэх буудал бөгөөд дэлхийн 4 одтой SKYTRAX нисэх буудал юм. Нисэх буудлын зорчигч тээврийн хүчин чадал Манжуур хотын бүртгэдсэн хүн амынхаас зургаа дахин их ажээ.2015 онд олон улсын 6 чиглэлийг оролцуулаад нийт 26 чиглэлийг нээсэн. Нээлттэй байгаа дотоодын нислэг Манжуураас Бээжин, Шанхай, Ханжоү, Гуанжоу, Харбин, Хөххот гэх мэт шууд болон дамжин нислэгүүдтэй. Манжуураас Улаанбаатар, Чойбалсан, Чита, Эрхүү, Улаан-Үүд, Красноярск руу олон улсын нислэгүүдтэй. Төмөр зам. Манжуур өртөө нь Хятад улсын эх газрын хамгийн том боомт бөгөөд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний үйл ажиллагааны чухал зогсоол, явах өртөөний нэг юм.Анх Манжуур өртөө нь Чин гүрний 24 дүгээр онд (1898) Гуансюй хааны үед нээгдэж байсан. Харбины төмөр замын товчоонд харьяалагддаг нэгдүгээр зэрэглэлийн олон улсын зорчигч, ачаа тээврийн өртөө юм. Байршлын хувьд Харбин-Манжуурын баруун буланд байдаг бөгөөд Оросын Забайкальск өртөөтэй холбогдсон. Манжуурын өртөөний төмөр замын тээвэр нь зүүн талаараа Харбин хотоор дамжин улс орон даяар нэвтэрдэг бөгөөд баруун талаараа Оросоор дайран Европ руу гардаг. Энэ нь Евразийн эх газрын гүүрийг холбосон цэг бөгөөд Москва-Манжуур-Бээжин чиглэлийн олон улсын суудлын галт тэрэг явдаг. Автозам. Мужийн 203 дугаар (Манжуур-Улаан хот) хурдны замтай. Үндсэн хурдны зам 301, G10 Сүман хурдны зам нь Манжуурын авто замын боомтоор баруун тийш, Европын руу шууд чиглэдэг АН6 Азийн авто замын 6 дугаар болон Азийн авто замын сүлжээний хэсэг юм. Үндэсний хурдны 301 дүгээр зам нь Сүйфэньхөгээс Манжуур хүртэл явж Харбин, Дачин, Жаланьтун, Якөши, Хайлаар гэх мэт хотуудыг дайран өнгөрдөг. Манжуур хот Харбин хотоос 1009 километр, Дачин хотоос 888 километр, Жалантун хотоос 533 километр, Якөши хотоос 285 километр, Хайлаараас 200 километрийн зайд оршдог. Манжуур хот нь Шинэ Барга баруун хошуутай 118 километрийн зайд орших гуравдугаар зэрэглэлийн хурдны замаар холбогдсон байдаг. Соёл, урлаг Оросын соёлын нөлөө. Манжуур хотын эрт үеийн хөгжилд Хаант Оросын оролцоо их байсны хэрээр Оросын соёлын нөлөө ихээр туссан байдаг. Манжуур хотод орос хэлтэй нутгийн оршин суугчид, орос жуулчид хаа сайгүй байдаг. Цас, мөсний соёл. Манжуур хот нь дунд сэрүүн бүсийн хамгийн хойд захад оршдог, өвөл нь урт, цас, мөсний соёл иргэншилтэй бөгөөд жил бүр уламжлал болгон "Хятад-Орос-Монголын олон улсын мөс, цасны баяр"-ыг зохион байгуулдаг газар юм. Алдартай аялал жуучлалын газрууд. Манжуур хотын Матрёшка хотхон нь Оросын уламжлалт соёлыг тусгасан тус улсын цорын ганц аялал жуулчлал, соёл урлагийн харилцааны талбар юм. Матрёшка хотхон нь 540,000 хав.дөр.метр талбайтай, барилгажсан талбай нь 60,000 хав.дөр.метр бөгөөд үндсэн барилга нь 30 метр өндөртэй, таван одтой орчин үеийн Матрёшка зочид буудал байдаг. Хөлөн нуур нь Хятадын тав дахь том цэнгэг устай нуур бөгөөд өөр нэр нь Далай нуур. Хөлөн нуурын гадаргуу жигд бус ташуу тэгш өнцөгт хэлбэртэй, тэнхлэг нь зүүн хойноос баруун урагшаа, урт нь 93 километр, хамгийн өргөн нь 41 километр, нуурын тойрог 447 километр, нуурын талбайн хэмжээ 2014 оны байдлаар 2043 кв.км. Усны дундаж гүн нь 5.7 метр, хамгийн их гүн нь 10 метр юм. Хөлөн нуур нь хур тунадас, Хөлөн гол, Үерсүн гол, Далан-Ором голын усаар тэжээгддэг. "Хөлөн" гэдэг нь "халиу" гэсэн утгатай монгол "халиу" хэмээх үгээс гаралтай. Эрт цагт энэ нуурт халиу гэдэг амьтан элбэг дэлбэг байснаас ийн нэрлэгдсэн. Хөлөн нуур нь усан дээр нар мандах, нуурын шидэт зэрэглээ, Чулуун овоо, Барс толгой, Сарыг бараалагч Заан уул, Цахлайт арал зэрэг алдартай найман үзэсгэлэнт газартай. БНХАУ-ын хилийн хаалга Гуомэн нь байгалийн үзэсгэлэнт газар нь үндэсний 5А зэрэглэлт аялал жуулчлалын газар юм. Энэ нь Хятад, Орос хоёрыг холбосон төмөр замын Хятадын талд, Манжуур хотоос баруун тийш 8 км зайд байрладаг. Улсын хаалга нь хятад ханз үсгийн "хаалга" гэдэг үсгийн хэлбэртэй. Нийт 200,000 метр квадрат талбайтай, жилд 6 сая жуулчин ирж үздэг. Манжуур боомтын хаалга нь Хятадын хуурай замын боомтуудад байдаг хамгийн том хаалга юм.

Амь үрэгдсэн дайчдын цэцэрлэгт хүрээлэн. Энэ цэцэрлэг 20 дугаар зууны эхээр байгуулагдсан. Манжуур хотын Ардын засгийн газар 1945 оны 11 дүгээр сард энд Зөвлөлтийн улаан армийн амь үрэгдсэн дайчдын оршуулгын газар болгож Улаан армийн дурсгалын цамхаг барьсан байдаг.
Хилийн 41 дүгээр багана. Энэ бол 1994 оны 8 дугаар сард Хятад-Оросын хилийн шугамын төгсгөлд Хятад-Оросын хил дээр тогтоосон 41 дүгээр хилийн тэмдэг юм. 1993 оноос өмнө энэ байршил нь Хятад-Оросын худалдааны суваг байсан бөгөөд Хятад-Оросын худалдаа хөгжихийн хэрээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсээр, 1993 онд авто замын шинэ боомт барьжээ. 

Манжуур боомтын улсын хаалга, Оросын төрийн хаалгын хооронд Хятадын тал руу харсан 41 дүгээр хилийн багана оршдог. 1.2 метр өндөр, 0.4 метр өргөн, 0.25 метр зузаантай, боржин чулуугаар хийсэн, сүр жавхлантай хилийн багана бий. Эрзы нуур. Манжуур хотын Дунху дүүрэгт, баруун талаараа хотоос 21 километрийн зайд, хойд талаараа Хятад-Оросын хилээс 2 километрийн зайд, урд талаараа Жалайнуур дүүргээс 6 километрийн зайд, Абагатү хотоос 8 километрийн зайд байрладаг. ОХУ-ын Чита муж, Хунши хотоос 45 километрийн зайтай. Зүтгүүрийн талбай. 2004 оны 6 дугаар сард баригдаж дууссан. Талбай дахь зүтгүүрийг 1940 онд Японд үйлдвэрлэсэн, төмөр зам нь 1925 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн цариг юм. 1949 онд БНХАУ-ын дарга Мао Зөдун ЗХУ-д айлчлахдаа Манжуураар дайран өнгөрсөн энэ түүхээр нь тус хотынхон бахархдаг байна. Хятад-Оросын харилцан худалдааны бүс. Энэ бол үндэсний хэмжээний анхны Харилцан худалдааны бүс бөгөөд 0.2 хав.дөр.км талбай бүхий 4А зэрэглэлт газар юм. 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Манжуур дахь Хятад-Оросын харилцан худалдааны бүсийн хятадын талын бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад орж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хятад-Оросын хоёр талын худадааны бүс харилцан нээгдсэн байна. Хятадын тал бизнесийн үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн дэлгэн үзүүлэх, эдийн засаг худалдааны хэлэлцээр хийх, олон улсын санхүүгийн тооцоо хийх зэрэг чиг үүрэгтэй бөгөөд Хятад улсын хэмжээнд дээгүүрт тооцогддог “Ванда Плаза” болон бусад аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээсэн юм. Чингис хааны отог. Дунху дүүргийн Да-юн уулын цанын ордноос зүүн тийш 300 метрийн зайд орших “Их хаан” бааз нь нэг гол сүйх гэр тэрэг, 81 жижиг отгоос бүрдэх ба эргэн тойронд нь Юань гүрний үеийн янз бүрийн өнгөт байлдааны далбаа намирч байдаг. Гол үйл ажиллагаа нь 16 метр диаметртэй, 5 метр өндөртэй, 200 хав.дөр.м талбайтай, жижиг баазаас 7 дахин том гэр тэрэг дээр байрладаг. Ханан дээр нь үхрийн бүтэн шир өлгөж, "Чингис хааны аян дайны газрын зураг"-ийг сийлж, түүхэн үйл явдлыг нь дэлгэрэнгүй бичсэн байдаг. Цанын бааз. Дунху дүүргийн Да-юн ууланд байрлах цанын бааз нь үндсэн барилга нь нийт 10 метр өндөр, 1500 гаруй ам метр талбайтай. Нэг давхарт цана сонирхогч, жуулчдад зориулсан тасалбар худалдан авах, цанын хэрэгсэл солих, хувцас солих зэрэг үйлчилгээг үзүүлэх боломжтой хүлээн авалтын танхимтай. Цанын гүйлтийн зам бүхэлдээ 198 метр бөгөөд дунд болон анхан шатны хоёр төрөлд хуваагдана. Дээд хэсэг нь 30 метр өргөн, доод хэсэг нь 45 метр өргөн, цанын талбай нь 8000 орчим метр квадрат бөгөөд 300 гаруй хүн нэгэн зэрэг цанаар гулгах боломжтой ажээ. Хуримын ордон. Европ загварын аялал жуучлалын хуримын ордон ӨМӨЗО-ны Манжуур хотын Дуншань цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Барилгын дотоод засал чимэглэл нь Христийн шашны хэв маягийг шингээсэн, тансаг, гоёмсог бөгөөд ёслолын танхим, хүлээн авалтын танхим, үзвэр үйлчилгээний цахилгаан шат болон үзвэрийн тайз, жуулчдад зориулсан коридор, гэрэл зургийн тайз зэрэг олон танхим багтаасан байдаг.
Уурхайн цэцэрлэгт хүрээлэн. Жалайнуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Манжуур хотоос 24 км зайд, Хөлөнбуйр хотоос холгүй байрладаг. Тус цэцэрлэгт хүрээлэн нь уул уурхайн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж, уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг харуулдаг бөгөөд шинжлэх ухааны судалгаа, үзвэр үйлчилгээ, соёл, аялал жуучлал, амралтын бааз зэрэг олон газрыг нэгтгэсэн цогц цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэнд голчлон уурхайн хүрээлэнгийн ил уурхайн газар, уурхайн музей багтдаг. Тоба Сяньбийн эртний булш. Энэ газар Жалайнуурын хойд талд байрладаг. Анх 1959 онд Жалайнуур урсдаг Далан голын урсгалыг өөрчлөх явцад 300 орчим эртний Тоба Сяньбичуудын булш олдсон байдаг. Тухайн явцад нийт 400 гаруй соёлын дурсгалт зүйлсийг цуглуулсан бөгөөд олдсон соёлын дурсгалууд нь төрөл бүрийн эртний түүхтэй, нүүдэлчин малчин амьдралын онцлог шинжийг агуулсан байжээ.Тоба Сяньби монголчуудын өвөг дээдсийн нэг Сяньбичуудын нэг хэсэг бөгөөд Далайнуур орчмын Хөлөнбуйрын бэлчээрт нүүдэлчин аж төрж байжээ. Хуучны чулуун зэвсэг дурсгалт газар. Мөөгт уул нь Жалайнуурын баруун хойд хэсэгт байрладаг. 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр археологичид Мөөгт уулын хойд энгэрээс хиймэл цохионы ул мөр бүхий чулуун зэвсгийг олж ирүүлжээ. Хэлбэр хэмжээ нь Да-яогийн чулуун зэвсэгтэй төстэй байдлаас харахад Жалайнуурын чулуун зэвсгийн үед хамаарч байгаа нь Да-яогийн соёл дэлгэрч хөгжсөний үр дүн болох нь тогтоогдож байгаа юм. Үүнээс үзэхэд, Жалайнуур нь 20-30 мянган жилийн өмнө анхдагч хүн төрөлхтний өв дурсгалыг олж мэдэх чухал газар гэж дүгнэж болно. “Арслан-заан” аялал жуучлалын цэцэрлэгт хүрээлэн. Жалайнуурын анхдагч нэр нь “Далайнуур” бөгөөд 1980 оны 4 дүгээр сард Жалайнуур ил уурхайгаас Арслан зааны чулуужсан яс олдсон бөгөөд одоо Өвөр Монголын төв музейд байдаг. Арслан зааны төрөлх нутаг болох Жалайннуурыг урт удаан түүх соёлыг хөгжүүлэх тулд Манжуураас Жалайннуур хүртлэх №301 дугаартай улсын автозамын хойд хэсэг нийт 122 га.газар Жалайннуурын шинэ бүс байгуулахад олж соёлын өв, аялал жуучлал, үзвэр, амралт болон олон газрын нэгтгэсэн Арслан зааны аялал жуучлалын цэцэрлэгт хүрээлэнг бий болгожээ.


Алтан луут нуур. нуурын хэмжээ 160 мянган хавтай дөрвөлжин метр.кв, нуурын эрэг нь 1.6 метр урт юм. Жалайнуур дүүргийн аялал жуучлалын нөөцийн нэг шугамд холбосон бөгөөд хэлбэр дүрс нь луу шиг, лууны амнаас урсах усны дусал шиг байдаг тул Алтан луут нуур гэж нэрлэжээ. Манжуур хотын өнгө төрх, алдар нэр Манжуур хот нь “Үндэсний соёл иргэншлийн боомт” цолыг 3 удаа дараалан авсан байна. “Улсын хэмжээний хоёрыг тэтгэх (цэрэг ба цэргийн гэр бүлийг халамжлах, засгаар дамжин иргэдээ тэтгэх) жишиг хот”-ын өргөмжлөлийг 6 удаа хүртсэн, мөн Хятад улсын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх жишиг хот юм.
Хятадын аялал жуучлалын шилдэг хот 2003 он
|
Хятадын ССТВ 2006 шилдэг 10 шилдэг хотын нэг
|
ӨМӨЗО-ны 5 одтой соёлын дагуул хот
|
2008-2020 оны хооронд 4 удаа дараалан соёлт хотоор шалгарав.
|
Хөгжингүй хотыг бий болгох үндэсний оюун санааны соёл иргэншил 2002 он
|
Хятадын үзэгсэлэнт хотын нэг
|
Үндэсний экологийн жишиг бүс
|
Хятадын хос дэмжлэг үзүүлэх жишиг хот
|
Хятадын иж бүрэн чинээлэг байдлын индекёийн 100 хотын зэрэглэлт хот
|
Цэвэр усны хэмнэлттэй нийгмийг бий болгох стандартыг хангасан анхны хот
|
Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хот
|
Үндэсний аялал жуучлалыг үзүүлэх бүсийн нэгдүгээр хэсэг
|
2019 оны Баруун Хятадын шилдэг 100 хотын нэг
|
2019 онд Хятадын шилдэг 100 мужийн зэрэглэлийн хот бөгөөд чинээлэг нийгмийн индексээр шалгарсан байна.
|
2020 оны шилдэг 100 хотын нэг
|
Тус бүс нутгийн хотжилтын шинэ бүтээн байгуулалтын жагсаалын жагсаалтад сонгогдсон.
|
2020 оны үндэсний аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой шилдэг 100 хотын нэг
|
Баруун Хятадын 2020 оны шилдэг 100 хотын нэг
|
2020 оны Үндэсний хос дэмжлэгийн жишиг хот
|
ӨМӨЗО-ны хос дэмжлэгийн жишиг хот
|
2016-2020 оны хооронд эрүүл, цэвэрхэн хотоор шалгарсан
|
|
|
|
Ах дүүгийн найрамдалт хотууд
№
|
Хотын нэр
|
Улс
|
Он.сар.өдөр
|
1
|
Омск хот
|
ОХУ
|
2016.08.07
|
2
|
Наньян хотын Женпин дүүрэг
|
Хятад Улс
|
2016.07.02
|
3
|
Байрегио хот
|
Унгар Улс
|
2015.04.08
|
4
|
Эрдэнэт хот
|
Монгол Улс
|
2015.04.02
|
5
|
Алашан боомт хот
|
Хятад Улс
|
2014.11.08
|
Манжуур хот нь Хөлөнбуйр хотын захиргаан харьяалагддаг ӨМӨЗО-ын Ардын Засгийн газрын харьяа хошууны зэрэглэлийн хот бөгөөд Хятад, Монгол, Орос гурван улсын хамтын ажиллагаа, соёлын солилцоо хөгжиж, тус улсын зүүн хойд, барууны сэргэн мандал “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж эхэлснээр Манжуур хот Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн тулгуур хот болсон байна. Эргүнэ хот нь Эргүнэ голын нэрээр нэрлэгдсэн бөгөөд Монгол хэлнээ “өгүүлэх, бэлэглэх” гэсэн утгатай билээ. Мөн “Хөлөнбуйр хотын дүр төрх” гэгддэг бөгөөд Хөлөнбуйр хотын нэрийн хуудас юм.
